Үхлийн тулаан /фото/
Испаний бухтай тулалдаан үүсэн бий болсоны 35 жилийн ой тохиож байна. Испаничууд энэхүү түүхэн ойдоо зориулж дэлхийн шилдэг бух сургагч нарыг “World Series” наадамд хүрэлцэн ирэхийг урьсан юм. Энэхүү тэмцээнд орохоосоо өмнө үхлийн тулаанд орох сургагч нар “Амиа алдсан ч харамсахгүй” гэх гэрээнд гарын үсгээ зурдаг аж. Тус наадамд долоон орны 112 бух сургагч 500 гаруй бухнууд оролцож буй.
5
Фото: (Mohammed Abed - AFP/Getty Images)
Испанийн нэрийн хуудас болсон бухтай тулалдах тэмцээнийг сүүлийн зургаан жилд анх удаа телевизийн сувгаар дамжуулж эхэлжээ. Үүнтэй холбогдуулан амьтны эрхийг хамгаалах байгууллагынхан эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
5
Фото: (Gurcan Ozturk - AFP/Getty Images)
Төрийн мэдлийн “RTVE” суваг Валладолид хотод болсон бух тулааны тэмцээнийг дамжуулжээ. Энэ үеэр бух тулааны од Жулиан Лопез Эскобар, Хосе Мариа Манзанерес болон Алехандро Талванте нарын тулааныг үзүүлжээ.
6
Фото: (Mandy Cheng - AFP/Getty Images)
Энэхүү тулааныг телевизээр дамжуулах нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх бөгөөд тэдэнд амьтныг тамлан алахыг тулгасан явдал болно гэж холбогдох байгууллагынхан үзжээ.
6
Фото: (Sabah Arar - AFP/Getty Images)
Бухтай тулалдах тэмцээн нь бухыг аль болох ихээр уурлуулж, улангасан ирэх бухны дайралтанд өртөлгүй аль болох ойрхон бултаж өнгөрүүлсэн матадор өндөр оноо авдаг ба тулааны эцэст бухны нуруу сэрвээн тус газар олон сэлэм зоож цус алдуулан тамирдуулж алдаг тэмцээн юм.
5
Фото: (Sergei Supinsky - AFP/Getty Images)
Испанийн уламжлалт бухтай тулалдах тэмцээн нь бүх цаг үеийн туршид шүүмжлэгдсээр ирсэн спортын төрөл юм.
6
Фото: (Saul Loeb - AFP/Getty Images)
Бух тулааны үеэр тулаанч бухны эвэрт сүлбүүлж амиа алдах тохиолдол цөөнгүй гарч, бух руу олон арван жад зоодог. Энэ нь хүчирхийллийг өөгшүүлсэн гэж хүүхдийн болон амьтны эрхийг хамгаалагчид үзэж байгаа юм.
6
Фото: (Chandan Khanna - AFP/Getty Images)
Бухын тулааны үед бухтай тулалдагч матадорууд гэмтэж бэртсэн тохиолдол хаяа гардагч тулаан болгон ихэвчлэн бухын үхлээр дуусдаг.
6
Фото: (Zein Al-Rifai - AFP/Getty Images)
Сүүлийн үед энэ тэмцээнийн өөр нэгэн хувилбар гарч ирсэн нь ард иргэд болон амьтанд хайртай хүмүүсийн талархалыг ихээр хүлээж байгаа. Энэ бухтай тулалдахдаа акробатын үзүүлбэр үзүүлж байгаа мэт уран хөдөлгөөнөөр буханд хамгийн ойрхон ойртож чадсан нь өндөр оноо авч эр зориг, авхаалж чадвараа гайхуулдаг төрөл юм. Хамгийн гол нь энэ тэмцээний дараа тэмцээнд оролцсон бух бүр амьд үлддэг болсон.
6
Фото: (Leon Neal - AFP/Getty Images)
НҮБ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах хороо Португалийн насанд хүрээгүй хүүхдүүдэд бухтай тулалдагчийн шоуг үзүүлэх, оролцуулахгүй байхыг тус улсын эрх баригчдад уриалсан юм.
6
Фото: (Ed Jones - AFP/Getty Images)
Бухтай тулалдах уламжлалт шоу хүүхдийн оюун санаа болон эрүүл мэндэд нөхөж баршгүй муу нөлөө үзүүлнэ гэж НҮБ үзжээ.
6
Фото: (Khalil Mazraawi - AFP/Getty Images)
Улаан даавуу нь энэ тулааны хамгийн гол зүйл юм.
6
Фото: (ANDREJ ISAKOVIC - AFP/Getty Images)
Эрсдэл. Тулааны дараа тахир дутуу болох тохиолдол цөөнгүй гардаг.
6
Фото: (ANDREJ ISAKOVIC - AFP/Getty Images)
Тэмцэл бас ялагдал.
6
Фото: (SASA DJORDJEVIC - AFP/Getty Images)
Торгон агшин.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ