Улаанбаатар-Мандалговь чиглэлийн замыг хаах уу
Улаанбаатар-Зуунмод-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн нийт уртад маш олон нүх гарсан, торон хагарал, бамбалзуур үүсч, суултанд орж тээврийн хэрэгсэл осол аюулгүй зорчих нөхцөл алдагдаад байгаа аж. Тухайлбал, Төв аймгийн Замын цагдаагийн тасгийн гаргасан судалгаагаар Улаанбаатар-Зуунмод чиглэлийн авто замд энэ оны эхний таван сарын байдлаар 13 осол гарч гурван хүн амь насаа алдан, таван хүн бэртэж, 17 тээврийн хэрэгсэл эвдэрчээ.
f
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид Авто замын тухай хуулийн “Аймаг зам, замын байгууламжид болон авто тээврийн хөдөлгөөнд аюул учирч болох нөхцөл байдал бий болж, улмаар тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй болсон, түүнчлэн засвар хийх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд авто зам, замын байгууламжийг хааж болно” заалтын дагуу замыг хаах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзжээ. Энэ дүгнэлтийг Зам, тээврийн яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын болон Тээвэр, авто замын газар, “Төв АЗЗА” компанид хүргүүлсэн байна.
d
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 300 км орчим хатуу хучилттай замын ажлыг 2009 оноос эхлүүлсэн ба өнгөрөгч оны 11 дүгээр сард үлдээд байсан 104 км замыг ашиглалтад оруулсан юм. Иймд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, зорчигч, тээврийн хэрэгслийн хэвийн зорчих нөхцлийг хангах зорилгоор замын техник, ашиглалтын түвшинг өнөөдрийн байдлаар тогтоож, их засвар, шинэчлэлтийг судалгаа, шинжилгээний үндсэн дээр хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан аж.
f
Түүнчлэн энэ замаар Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалт, говийн аймгуудад үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд болон бусад чиглэлийн хүнд даацын автомашин их явдаг нь эвдрэлд нөлөөлжээ.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ