Дөрвөн хүн аварчээ

img

Төв аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид өчигдөр дөрвөн хүний амь насыг аварчээ. Тус аймгийн Мөнгөн морьт сумын нутагт ЗИЛ 131 автомашинтай хүмүүс Хэрлэн голд суусан тухай дуудлага 18:50 цагийн үед Онцгой байдлын хэлтэст ирсэн байна. Аврагчид дуудлагын дагуу очиж, хувцас нь норж, бээрсэн дөрвөн хүнийг осгох аюулаас аварчээ.

d

Тэдгээр Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны харъяат, Улаанбаатар хотод модны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгэн компанийн ажилчин байсан ба “Лүдгийн ам” хэмээх газарт  мод хийж байгаад буцах замдаа гарам андуурч голын усанд суусан байсан гэнэ.

d

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ