Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран ажиллана
Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирал ноён Мартин Дахиндин тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй. Уг айлчлалын хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан эрхэм Мартин Дахиндинийг 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзлаа.
йы
Уулзалтын үеэрҮХАА-н дэд сайд Ц.Туваан 2009, 2010 онуудад тохиосон зудын гамшигт нэрвэгдсэн аймаг, сумд, малчин өрхүүдэд хүнсний тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ирсэнд ноён Мартин Дахиндинд гүн талархал илэрхийллээ. Мөн цаашид хөдөө аж ахуйн гаралтай “Органик Монгол брэнд”-ийг дэлхийн зах зээлд таниулж гаргахад,“Монгол төмс хөтөлбөр”-ийн хүрээнд хүрсэн ололт амжилтыг бусад хүнсний ногооны үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд Швейцарын хөгжлийн агентлагийн техник туслалцааг аван хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
й
Сонирхуулахад, Швейцарын хөгжлийн агентлаг нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг сэргээн хөгжүүлэх тэр дундаа төмсний үйлдвэрлэл, малын эрүүл мэнд, бэлчээрийн менежментийг сайжруулах, малын даатгалын тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн байна. Швейцарын хөгжлийн агентлагийн төлөөлөгчийн газар Монгол Улсад байгуулагдсаны 10 жилийн ой энэ онд тохиосон бол Монгол Улс, Швейцарийн Холбооны улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ч тохиож байгаа ажээ.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ