Полын амь насыг санаатайгаар хороосон уу

img

“Fast & Furious” буюу “Галзуу хурд” киноны гол дүрийн жүжигчин Пол Уолкер өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр амиа алдсан юм. Тэрээр амиа алдах үедээ Лос Анжелес хотоос 30 миллийн зайд орших Санта Кларида хэмээх газар улаан өнгийн Порше машинд найзтайгаа хамт явж байхдаа золгүй байдлаар осолдож амь үрэгдсэн билээ. Тэгвэл Полын дотны анд жүжигчин Вин Дизель “Ellen show”-д оролцох үеэрээ Лос Анжелес хотын цагдаа нар муу ажиллаж байна хэмээн шүүмжилжээ. Дизель, “Харамсалтайгаар амиа алдсан анд минь байнга бодогдож зүүдлэгдэх боллоо. Осол гарсан шалтгааныг хурд хэтрүүлсэнээс үүдэлтэй гэдэг нь худлаа. Энэ бол санаатайгаар үйлдсэн хүн амины хэрэг. Би найзынхаа үхлийг золгүй явдал гэж бодохгүй байна. Тиймээс Лос Анжелес хотын цагдаа шүүхийн газарт дахин мөрдлөгө явуулах асуудлаар ойрын үед уулзах болно” гэжээ.

ө

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ