Морган Фриманд машин бэлэглэв
Холливуудын нэрт жүжигчин Морган Фриман өчигдөр 77 нас хүрсэн юм. Тэрбээр төрсөн өдрөө Лос Анжелес хотод байрлах “West Hollywood” ресторанд гэр бүл болон найз нөхдийнхөө хүрээнд тэмдэглэн өнгөрүүлжээ. Фриманы төрсөн өдрөөр фенүүд нь 2010 онд үйлдвэрлэгдсэн Pruis машин бэлэглэж, урт удаан наслахыг ерөөсөн тухай “TMZ” сайт мэдээллээ.
5
“Freeman” сангийн гишүүдийн санаачлагаар өнгөрсөн оноос эхлэн “Морган Фриманд машин бэлэглье” аянг орон даяар эхлүүлээд байсан юм. 2009 онд Морган Фриман авто осолд орсоныхоо дараагаас машин барихаа больсон билээ. Тиймээс сангийн гишүүд болон фенүүд нь хайртай уран бүтээлчээ айдсаа даван туулахад туслах үүднээс ийнхүү машин бэлэглэсэн гэнэ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ