Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Сэргийлэгч” сэтгүүл гаргажээ
Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс эрхлэн гаргадаг “Сэргийлэгч” сэтгүүлийн хоёр дахь дугаар хэвлэгдэн гарчээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлын талаарх мэдээ, мэдээллийг багтаасан аж.
й
Хоёр сар тутамд хэвлэгдэн гардаг уг сэтгүүлд дүүргийнхээ иргэдийн эрүүл, аюулгүй, амгалан тайван орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлж, гэмт хэрэг, зөрлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилготой ажилладаг Цагдаагийн хэлтсүүдийн хийсэн онцлох ажил, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг тоймлон нийтэлсэн гэнэ.
ы
Дашрамд дуулгахад, “Сэргийлэгч” сэтгүүлийг тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс авч болох юм байна.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ