Төсвийн тодотголыг баталлаа
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Төсвийн тодотголоор Монгол Улсын Ерөнхий сайд 8 тэрбум 87.2 сая, ЗГХЭГ-ын дарга 2 тэрбум 386.4 сая, Сангийн сайд 4 их наяд 96 тэрбум 802 сая, БХ-ын сайд 42 тэрбум 230 сая, ҮХАА-н сайд 64 тэрбум 670.9 сая, Хөдөлмөрийн сайд 151 тэрбум 325.9 сая төгрөгийг тус тус эрхлэх хүрээний мэдэлд нь тусгахаар боллоо. Барилга байгууламжийн жагсаалтыг мөн өөрчлөн баталж байгаа юм.
1
Хуулийн хэлэлцүүлгийн үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
-Төсвийн тодотголыг өнөөдөр баталж байгаа учраас сарын эцсийн санхүүжилтэд асуудал үүсч магадгүй. Тиймээс энэ оны төсвийн тодотголын найруулгыг өнөөдөр уншиж танилцмаар байна гэлээ. УИХ-ын дарга чуулганы хуралдааны үеэр эцсийн найруулгыг уншиж танилцуулахаа мэдэгдсэн юм.
Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай санал хураалтыг явуулахад гишүүдийн 84.6 хувийн саналаар баталлаа. Мөн Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг батлав. Төсвийн болон Нийгмийн даатгалын сангийн тодотголыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх юм.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ