Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дээд сортын будааны тусламж үзүүллээ

img

Монгол Солонгосын хамтарсан “Хана Макс Групп” ХХК-ийн захирал А.Энхболд, Баянзүрх дүүргийн Засаг Даргын Тамгын газрын нийгмийн хэлтсийн дарга Б.Жавхлан, “Говийн хөгжлийг дэмжих ТББ-уудын нэгдсэн холбоо”-ны тэргүүн Ц.Оюунбаатар нар хамтран Баянзүрх дүүргийн Хєгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандив, тусламж үзүүллээ. Тэдний бэлэглэж буй өрхийн бүтэн сарын хэрэгцээг хангах цагаан будаа нь дэлхийд үнэлэгдсэн амт, чанараараа гайхагдсан Солонгосын дээд сортын бүтээгдэхүүн юм. Хандив туслалцааг гардсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээрх байгууллагын удирдлагуудад талархлаа илэрхийлж бяцхан тоглолт үзүүллээ.

БНСУ-ын Сhungchongnam мужийн Daewon будааны үйлдвэрээс импортоор оруулан ирж буй эл цагаан будаанаас ирэх бямба гаригт Батсүмбэрийн ахмадын улсын асрамжийн Төвд мөн хандивлахаар боллоо. Ингэснээр ахмадуудын бүтэн жилийн будааны хэрэгцээг хангах хэмжээний бүтээгдэхүүн цагаан сарын өмнө ахмадуудад очих юм.

Best qualified rice of Republic of korea

Director A.Enkhbold “Hana Max group” Mongolian and Korean joint venture company, B.Javkhlan Head Social welfare division of Bayanzurkh district governor and Ts.Oyunbaatar General Director of General Department of Taxation contributed a rice donation to disabled citizens of Bayanzurkh district. The donated rice is consumption of one month needs. The disabled citizens expressed their gratitude to them. We acknowledge to contribute to the national elder nursing center of Batsumber soum, and it is one year consumption of their rice needs. The rice sample donation through Daewon rice processing manufactory in Chungchongnam province, Republic of Korea.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ