Женнифер Лоуренс: Майли Сайрус бол алиа салбадай

img

“The Hunger games” буюу “Өлсгөлөн тоглоом” киноны од Оскарын шагналт жүжигчин Женнифер Лоуренс өчигдөр “www.dailymail.co.uk” сайтад ярилцлага өгчээ.

ө

-Үнэхээр гайхалтай сайхан харагдаж байна. Өнөөдрийн гоёлоо сонирхуулаач?

-Баярлалаа. Та бүхэнд таалагдахын тулд багагүй хичээлээ. Өнөөдрийн гоёл гэвэл нэрт загвар зохион бүтээгч “Alexander Wang”-ийн бүтээлийг өмссөн байна. Би энэ даашинзыг өнгөрсөн амралтын өдөр Лондонгоос 1850 еврогоор худалдаж авсан. Энэ хувцас энгийн мөртлөө эмэгтэйлэг харагдуулдаг учир бүсгүйчүүд ингэж хувцаславал илүү сонгодог харагдах болно.

ө

-Та төрөлхийн шар өнгийн үстэй юу. “Өлсгөлөн тоглоом” кинонд бор өнгийн үстэй байсан бол “X хүмүүс” дээр улбар үстэй гарч байсан. Харин “Америк маягийн дээрэм” кинон дээр шар ч гэмээр юмуудаа тийм өнгийн байсан?

-Тиймээ. Кино болон зохиолдоо уусч дүр бүтээхийн тулд жүжигчин бид уйгагүй хөдөлмөрлөдөг. Найруулагчид таалагдахын тулд хичээхээс өөр сонголт байхгүй. Би сүүлийн хоёр жилийн хугацаанд таван уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн. Нэр алдрын оргилд хүрэхэд минь тусалсан бүтээл бол яахын аргагүй “Өлсгөлөн тоглоом” кино. Энэ уран бүтээлд тоглохын тулд унаган шар үсээ бор хүрэнээр будуулсан. Удалгүй “Х хүмүүс”-т тоглохоор болоход мөн адил улбар шараар үсээ будуулж, багынхаа төрхөөс ер нь бол бага багаар өөрчлөгдсөн. Аав хүртэл үсээ будуулж байгаад уурлаж байсан ч ажлыг минь хүндэлсэн. Манай гэр бүлийхэн бүгд алтан шар өнгийн үстэй. Харин гурван бүтээлд тоглосныхоо дараа гэмтсэн үснийхээ өнгийг сэргээх гэж баггүй зовсон шүү. Миний ард ажилладаг бүх хүмүүст баярлалаа. Тэр тусмаа гоо сайхныг улам тодруулдаг Алиса эгчдээ баярлалаа. Та байхгүй байсан бол би хэн ч биш байх байсан.

б

-Дөнгөж 23 настай мөртлөө нэлээдгүй амжилтад хүрсэн. 2010 онд Оскар хүртсэнээс гадна хамгийн их үзэгчтэй “Өлсгөлөн тоглоом”, “Х хүмүүс”, “Америк маягийн дээрэм” гээд л гайхалтай уран бүтээлд тоглолоо шүү дээ. Ер нь Холливуудын нэртэй найруулагч нар яагаад таныг ингэтлээ сонирхох болсон юм бол. Та бусдаас тийм чадварлаг учир найруулагч нар таны ардаас ухаангүй гүйгээд байгаа юм уу?

-Энэ сайхан насан дээрээ ийм өндөр амжилтад хүрч чамлахааргүй нэр хүндтэй болсондоо туйлаас их баярлаж байна. 2013-2014 онуудад үзэгчдийг байлдан дагуулсан хэд хэдэн уран бүтээлд дүрээ бүтээсэн учир ийм яриа гарахыг би үгүйсгэхгүй.

Мэдээж би агуу хүн биш. Зүгээр л нэг уран бүтээлч. Миний ардаас яг одоо найруулагч нар гүйж байгаа эсэхийг сайн мэдэхгүй л байна. Манай агентлагт Холливуудын томоохон найруулагчид болон сургуулиа төгссөн найруулагчдын зохиол ирж, ийм ийм уран бүтээлчдийг сонирхож байна гэдэг. Бид тэдний хүсэлтийн дагуу шалгаруулалтад өрсөлдөж дүр авдаг. Харин таны ярьсан шиг би мундагтаа бүх дүрийг бусдаас булаагаад байгаа хэрэг биш л дээ. Бүх зүйл дэс дараалал яг л тооны хуулиар явагддаг. Бид хэзээ ч 1, 2, 8 гэдэггүй шүү дээ. 1, 2, 3, 4, 5 гэсэн дэс дараатай л явдаг. Тийм биз дээ.

ө

-Та хожуу урлагт хөл тавьсан. Бараг л 6-7 жилийн өмнө юм уу даа. Холливууд бол таныг “Өлсгөлөн тоглоом”-д тоглохоос чинь өмнө хэн байсныг чинь мэдэхгүй. Хөгжилтэй гэмээр асуулт л даа. Та олны танил болоогүй байхдаа ямар алдартай эрхмийг ойроос харж байсан вэ?

-Брэд Питт. Хэдэн он гэдгийг нь сайн санахгүй байна. Нью Йоркийн гудамжаар явж байтал Брэд Питт миний хажуугаар өнгөрсөн юм. Шоконд орж билээ. Тэр үед ямар гайхалтай юм бэ. Хэсэг хугацааны дараа найзууддаа энэ бүхний талаар ярихад намайг тэнэг амьтан гарын үсгийг авахгүй яасан юм бэ гээд л зэмлэж гарсан. Хөгжилтэй нь бид Брэдийн явсан хэсэг рүү гүйлдэж “Хүлээж байгаараа Брэд” гээд л орилолдож гарсан. Даанч Брэд аль хэдийнхээ яваад өгсөн байсан даа. Одоо бол би Брэд Питт болон миний шүтээн Анжелина Жолитэй байнга л уулздаг. Бид хэд хэдэн удаа оройн зоог хамт барьж байсан.

ө

-Хөгжилтэй асуултад хөгжилтэй маягаар хариулсан танд баярлалаа. Та “Өлсгөлөн тоглоом” кинонд сенсаацийн эзэн Майли Сайрусын экс сүйт залуу Лайм Хемсворттэй хамт тоглосон. Тэр бол гайхалтай сайхан залуу. Киноны зураг авалтын үеэр Лайм өмнөх хайрынхаа тухай ярьж байсан уу?

-Тиймээ. Бид ачаалалттай зураг авалтын дараа 1-2 цаг амрах өрөөнд амардаг. Тэр үед Лайм “Би гайхаж байна. Майли яагаад ийм өөр болчихов оо. "Бурхан минь би энэ охиныг хайрлаж байсан гэж үү” гээд л гомдоллож гардаг. Үнэхээр өрөвдөлтэй. /Инээв/.

б

-Харин танд ямар санагддаг вэ?

-Хэн Майли Сайрус уу?  Надад огтхон ч таалагддаггүй. Тэр бол олны баясуулагч алиа салбадай. Эрт дээр үед хааны ордонд алиалагч нар дайнд оролцсон эр цэргүүдэд баяр баясгаланг бэлэглэдэг байсан. Харин одоо үед Майли Сайрус биднийг баясгаж байна. Майли урлагт аль хэдийнээ өвдөг сөхөрсөн гэдгээ мэдрэхгүй улам л тэнэглээд байгаа нь асуудал үүсгээд байна.

ө

-Сүүлийн үед хэний урласан хувцасыг өмсч байна?

-Аан. Викториа Бекхэм. Түүний содон загварууд надад таалагдаж байгаа. Хэд хэдэн бүтээл нь миний шүүгээнд бий.

ө

-Таныг жүжигчин Николас Хоулттэй сүй тавьсан гэх мэдээ гараад байгаа?

-Тиймээ. Удаан хүлээсэн хайртайгаа учирсан. Бид хоёр нэг нэгэндээ ухаангүй хайртай. Хуримаа хийх ч бодол байгаа.

ө

-Ким Кардашиан таныг хуримандаа урьсан. Та оролцох уу?

-Мэдээж хэрэг. Жоохон туршлага судалж байгаад хуримаа хийнэ шүү дээ. /Инээв/.

ө

-Мартсан байна. 2014 оны тачаангуй 100 бүсгүйг тэргүүлсэн байсан?

-Тачаангуй. Тэд нар намайг ганц удаа нүцгэнээр минь хараагүй байж тачаангуй гэдгийг минь яаж мэдээд байгаа юм бол. /Инээв/.

ө

ө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ