Хатан хаан II Элизабетийн амьдралаар кино хийнэ

img

Их Британий эрхэмсэг хатан хаан II Элизабетийн амьдралаар түүхэн уран сайхны кино хийхээр болжээ. Энэхүү уран бүтээлийг Холливуудын нэрт найруулагч Стивен Спилберг найруулж байгаа бол хатан хааны залуугийн дүрд жүжигчин Эмма Уатсон тоглохоор болсон байна. “Elizabeth II” уран сайхны кино ирэх оны эхээр нээлтээ хийхээр товложээ. Зураг авалтын 40 хувь нь хатан хааны Норфолк дахь Сандрингем эдлэнд явагдахаар болжээ.

ө

Тус уран бүтээлийг хийх санааг 2010 онд Британий Ерөнхий сайд Давид Камерион санаачилж байжээ. “Elizabeth II” киног бүтээхэд 100 сая ам.долларын хөрөнгө зарцуулж байгаа аж. Гүнжтэн Кейт Миддилтон кино багт амжилт хүсч, зураг авалтын үеэр туслалцаа үзүүлэхээ амлажээ.

а

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ