Хайди Клумд Жастин таалагддаг
Сахиусан тэнгэр 41 настай Хайди Клум Канадад зохион байгууллагдсан “amfAR gala” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр 20 настай од Жастин Бэйбир өөрт таалагддаг тухай хэвлэлийхэнд хэлжээ. Хайди зэргэлдээ ширээнд сууж байсан Жастиныг дуудаад “Чи надад таалагддаг. Ямар их гээч. Хэрвээ Жастин 30-тай байсан бол аль хэдийнээ чи минийх болох байсан” гэж хэлсэн байна. Харин Жастин хариуд нь “Хайди чи бол сайхан бүсгүй. Яг л Селена Гомез шиг. Чи надад таалагддаг” гэжээ. Гэрчүүдийн мэдээлж буйгаар “Хайди Жастин нар арга хэмжээ өндөрлөх хүртэл хамтдаа байсан. Тэднийг харахад ихэд дотно байсан” гэж ярьцгаажээ. Хайди саяхан 26 настай найз залуу Вито Шнабелээс харилцаагаа тасалсан бол Жастин дуучин Селена Гомезид гэрлэх санал тавиад буй.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ