Кейти Перри дахиад л ганцаараа
Дуучин Кейти Перри дахиад л ганцаараа үлдсэн тухай www.dailymail.co.uk мэдээллээ. Өнгөрсөн сарын сүүлээр дуучин бүсгүй DJ Диплотой үерхэж, хамтдаа амьдрах болсон юм. Шинэхэн хосууд салцгааж, Дипло Кейтигийн Нью Йоркт байрлах гэрээс явсан байна. 35 настай Томас Пентц, 29 настай Кейти Перри нар “Coachella” хөгжмийн наадам дээр танилцаж, удалгүй үерхэх болсон юм. Дуучин бүсгүйн найзуудын тайлбарласанаар, “Дипло Кейтид гэрлэх санал тавьсанаас болж ийнхүү салсан” гэв. Кейти ойрын таван жилдээ хүнтэй гэрлэхийг хүсэхгүй байгаагаа хэлсэн нь Диплод хүнд цохилт болсон гэжээ.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ