Зуслангийн бүсийг маргааш цэвэрлэнэ

img

Өнөөдөр зуслангийн бүсэд их цэвэрлэгээ хийхээр байсан. Гэтэл бороо үргэлжлэн орж буй учир цэвэрлэгээний ажил маргааш болж хойшилжээ.  Энэхүү ажилд нийслэлийн Захирагчийн ажлын алба, Монголын оюутны холбоо хамтран байгуулсан санамж бичгийн хүрээнд их дээд сургуулийн оюутнууд нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож байгаа юм.

f

Цэвэрлэгээний ажлын нээлт маргааш өглөө Сүхбаатар дүүрэгт байрлах  “Зунжин” худалдааны төвийн өмнөх талбайд болно. Цэвэрлэгээг нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, МОХ, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, хороо, ахуйн нэгж байгууллага, иргэд хамтран зохион байгуулах юм. Зуслангийн бүсийн ард иргэдийг эрүүл аюулгүй орчныг бий болгож, цэвэрлэгээний ажилд нэгдэн оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.

f

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ