Эрэгтэй баг Унгарын шигшээтэй тоглоно
Өсвөрийн сагсчдын дунд хоёр жил тутам зохион байгуулагддаг 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-д болж буй билээ. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны эрэгтэй, эмэгтэй шигшээ баг тамирчид эхний хожлуудаа аваад байна.
ө
Манай эрэгтэй баг С хэсэгт багтсан ба эхний тоглолтоо сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2007, 2011 оны дэд аварга Францын шигшээ багтай хийж, нэмэлт цагт 11:10 оноогоор буулган авсан байна. Харин Ази тивийн аварга Ираны шигшээ багийг 13:7 онооны харьцаатайгаар ялж хоёрдахь хожлоо авсан байна. Тэд өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Унгарын шигшээ багтай хийнэ.
ө
Эмэгтэй шигшээ багийнхан мөн тэмцээний С хэсэгт багтсан. Эхний тоглолтоо БНХАУ-ын шигшээ багтай хийж 21:13 харьцаатайгаар хожигдсон. Харин хэсгийн хоёрдахь тоглолтондоо 12:5 оноогоор Сингапурын шигшээ багийг хожиж, эхний хожлоо аваад байгаа юм. Тэд өнөөдөр хуваарийн дагуу Эстони, Бельгийн шигшээ багтай тоглоно.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ