М.Одгэрэл Улсын аварга боллоо

img

100 буудалт даамын насанд хүрэгчдийн улсан аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Улсын аваргын шигшээ тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 12 тамирчин оюун ухааны цэцээ сорилоо. Тэднээс эрэгтэйчүүдийн ангилалд МУГТ, ОУИМ Д.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдэд залуу тамирчин, спортын дэд мастер М.Одгэрэл тэргүүлсэн юм.

f

Эрэгтэйчүүдийн ангилалын мөнгөн медалийг ОУИМ М.Ганжаргал, хүрэл медалийг спортын мастер Ц.Хашчулуун хүртэж, дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай тусгай байрт шалгарав. Харин эмэгтэйчүүдийн хувьд шинэ аваргатай боллоо. М.Одгэрэл “Улаанбаатар 2013” ДАШТ-нд оролцохдоо даамын спортын амьд домог, дэлхийн 13 удаа¬гийн аварга Зоя Го-лубеваг хожиж, шуугиан тарьж байсан билээ.Энэ ангилалын дэд байранд "Голомт” банкны тамирчин спортын мастер Г.Амгалан шалгарсан бол Сүхбаатар дүүргийн тамирчин, спортын мастер Е.Ариунзаяа хүрэл медалиар энгэрээ мялаасан.

d

Энэхүү тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид ирэх зургаадугаар сард Малайз улсад болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм.

t

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нэрмаа:
вахахахаха сэлэнгэ.
2014-05-26
сэлэнгэ:
топ модель одгэрэлийг хүмүүс шал усан тэнэг хүүхэн гээд байсан. даам мундаг тоглодог хүн чинь ухаантай л байж таараа ш дээ.
2014-05-24