Улаанбаатарт Сингапур хороолол барих талаар ярилцана
“Хот байгуулалт ба Сингапурын туршлага” сэдэвт семинар ирэх сарын 18-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Уг семинарыг Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн орон сууцны корпораци, Барилгын хөгжлийн төв, Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт хамтран зохион байгуулж байгаа аж.
а
Семинарт Сингапур улсын Үндэсний хөгжлийн сайд асан, Парламентын гишүүн Ма Бо Тан болон Сингапурын Орон сууцны хөгжлийн зөвлөл, Сингапурын Амьдрах таатай хотууд төв, Сингапурын Барилга, бүтээн байгуулалтын удирдах газар, Сурбана зураг төслийн компанийн төлөөлөгчид урилгаар оролцож, илтгэл тавих юм. Мөн энэ үеэр Сингапур хороолол барих төслийн талаар хэлэлцэх юм байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ