Бороо орохгүй
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, баруун болон говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, говийн бүс нутгаар 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
fg
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна.
fg
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ