Йинглак Чинаватыг баривчилжээ
Энэ сарын 20-ны өдрийн 22.00 цагаас эхлэн Тайландын арми төрийн эргэлт хийсэн. Тэд Тайландын цэргийн удирдлага Ерөнхий сайд асан Йинглак Чинаватыг барин саатуулсан тухай “ВВС” агентлаг онцлов.
өа
Тус агентлагийн мэдээлснээр Ерөнхий сайдыг өнгөрсөн амралтын өдөр Бангкок хотод байрлах гэрээс нь баривчилсан гэжээ. Үүний өмнө баасан гаригт Йинглак Чинават цэргийн засгийн тушаалын дагуу хуурай замын штабт зочилж, армийнхныг буруутгасан өнгө аястай мэдэгдэл хийсэн байна.
өа
Йинглак Чинаватаас гадна өмнөх Засгийн газрын 130 гаруй улстөрчийг баривчилсан гэж “www.bangkokpost.com” мэдээлэв. Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан тасрахгүй байгаа учраас тус улсын хэмжээнд хөл хорио тогтоогоод байгаа аж. Энэ хорио эмх замбараагүй байдал хэвэндээ ортол үргэлжлэх юм байна.
өа
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ