Сноуден АНУ-ын хэвлэлд ярилцлага өгчээ
АНУ-ын экс ажилтан Эдвард Сноуден анх удаа америкийн сэтгүүлчидтэй уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Сноуден“NBC” телевизэд дөрвөн цагийн турш ярилцлага өгсөн ч тагнуулын асуудлын талаар сэдэв хөндөхгүй байхаар тохиролцсон байна.
өа
Энэхүү ярилцлага тавдугаар сарын 28-ны өдөр “NBC” телевизийн оройны 19.00 цагаас орон даяар цацагдах гэнэ. Энэ удаагаа ярилцлага Сноудены хувь анхны тохиолдол биш юм.
өа
Тэрбээр өнгөрсөн сарын 14-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин иргэдтэй хийсэн теле уулзалтын үеэр Сноудэн эфирт гарч, Ерөнхийлөгчөөс олон нийтийг хамарсан тагнуул хийдэг эсэх талаар асуусан билээ.
өа
Үүний хариуд Путин тагнуул хийх боломжтойг хэлээд гагцхүү “хязгааргүй хэмжээнд биш” гэдгийг онцолж байсан юм.
өа
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ