Урлагийн "Хан бүргэд" тэнгэрт халилаа

img

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав 87 насандаа таалал төгсчээ. Тэрээр 2014 оны тавдугаар сарын 25-ны өдөр бурхны оронд заларлаа.

өа

Д.Лувсаншарав  “Хархорин”, “Нарны домог”, “Их хааны хатад” дуурь, “Сүнжидмаа” дуулалт жүжиг, “Эх орон”, “Монгол орон бат оршиг” магтуу, “Би чамд хайртай”, “Маамуу нааш ир” дуу зэрэг алдарт бүтээлүүдийг туурвин, шинэ цагийн Монголын соёл, урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

өа

Дагвын Лувсаншарав 1927 оны зургадугаар сарын 1-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Зүүн хашаатын яндаг худаг гэдэг газар төржээ. Д.Лувсаншарав бичиг үсгийн багш, жолоочийн ажил хийж яваад 1942 онд Хэнтий аймгийн клубт орж хөгжимчин, жүжигчин, найруулагчаар ажиллав. Энэ бүхэн түүний авьяас хөгжих сургууль болжээ.

өа

Д.Лувсаншарав дууны том бүтээлийн зэрэгцээ дуурийн урлагт авьяас сорьж “Хан бүргэд”, “Шивээ хиагт” дуурь бүтээсэн нь ардын урлагийн баян уламжлалыг өргөн ашиглан хөгжүүлсэн хурц тодорхой дүрүүдтэй сайн бүтээл болж зохиогчийн урлах чадвар, авьяасын өргөн талыг нээсэн юм. Түүний дууриуд манай үндэсний дуурийн төрөлд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж, сонгодог дуурийн найрал дуу хөгжмийг үндэсний хэлбэрээр илтгэн гаргахад шинэ алхам болсон юм.

өа

Хөгжмийн нэрт зохиолч, найрал дууны удирдаач Д.Лувсаншаравын монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж түүнд 1953 онд Улсын гавьяат жүжигчин, 1963 онд Төрийн шагнал /”Хэрлэн” дуу, “Эх орон бат оршиг” магтуу зохиосон тул/, 1981 онд Ардын жүжигчин цол, 2000 онд Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн байна.

өа

Д.Лувсаншарав агсны гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

өа

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

khaliun oidov:
aguu mundag hun emgenel ilerhiilei um sain amgalan boltugai tengeriin orondoo taivan noirsooroi
2014-05-26
jjjj:
bar jiltei mundag hun baijee. um maani bad ni hum
2014-05-26
jjjj:
bar jiltei mundag hun baijee. um maani bad ni hum
2014-05-26
jjjj:
bar jiltei mundag hun baijee. um maani bad ni hum
2014-05-26
jjjj:
bar jiltei mundag hun baijee. um maani bad ni hum
2014-05-26
jjjj:
bar jiltei mundag hun baijee. um maani bad ni hum
2014-05-26
jjjj:
bar jiltei mundag hun baijee. um maani bad ni hum
2014-05-26
unshigch.:
um ma ni bad ni hum.mongol tulgatnii 100 erhem nebtervvlegt amjij oruulsan ni baharhal bolon vldlee . burhani orondoo saihan noirsooroi
2014-05-26
byambasuren:
um mani badmi hum um mani badmi hum um mani badmi hum um mani badmi hum burhani orondoo amgalan morilooroi tani hiij buteesen uils buhniig ur huuhed hoich ue tani uurd sanan dursana.
2014-05-26
бишрэгч:
ум сайн амаглан болтугай
2014-05-26
zochin:
augaa ix xun mine burxanii odloo. taivan noirs doo
2014-05-25
eh oron:
um ma nu bad mu hum
2014-05-25
eh oron:
um sain amgalan boltugai.
2014-05-25
zochin:
um sain amgalan boltugai.
2014-05-25
mongolia:
ta ard tumendee ergen ireerei, burhan taniig iveeg
2014-05-25
монгол:
холоос гүйдэлтэй борлог минь.................... туулын урсгал шөнөдөө сайхан саан................. яалтай вэ хорвоогийн жам? мөргөе дөө. та нар шиг дээдэстэй байсан даа бахархдаг. харин үлдэж байгаа бид??????????????
2014-05-25
bibi:
maamuu naash ir gedeg duugaar mongol huuhduud anhnii duugaaa surdag bilee. um mani badme hum
2014-05-25
ум ма ни бад му хум:
ум ма ни бад му хум
2014-05-25
буян:
мундаг хүн байсан шүү. таны хөгжмийн урлагт оруулсан хувь нэмэр монголын ард түмэнд үүрд дурсагдана. хойд төрөлдөө амгалан нойрсог. ум маани бад ме хум.
2014-05-25
bree:
mash ih haramsaj bna ta burhni orond torood ergej eh nutagtaa ireerei um maani badmi hum
2014-05-25
bree:
mash ih haramsaj bna ta burhni orond torood ergej eh nutagtaa ireerei um maani badmi hum
2014-05-25
ahdaa:
rip aguuu hun
2014-05-25