Хойд Солонгост эмгэнэл илэрхийлэв

img

Өмнөд Солонгосын Засгийн газар энэ сарын 13-нд Пхеньян хотноо 23 давхар байшин нурж, олон хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хойд Солонгосын эрх баригчдад эмгэнэл илрхийлсэн тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Энэ тухай мэдэгдлийг Өмнөдийн эрх баригчид “Улаан загалмай” нийгэмлэгийн шугамаар Хойд Солонгосын удирдлагад хүргүүлсэн байна. Үүнээс өмнө Өмнөдийн тал хамгийн сүүлд 2006 онд их хэмжээний үер болж, 2000 гаруй хүн сураггүй болсонд эмгэнэл илэрхийлж байжээ.

1

Хойд Солонгост орон сууцны байшин нурсан ослын улмаас хэдэн хүн амиа алдсаныг албан ёсоор мэдэгдээгүй байна. Гэхдээ албаныхан барилгын ажил дуусаагүй байсан ч байшинд 100 орчим гэр бүл нүүж ороод байсан гэв.

Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд ослын шалтгааныг “Барилгын ажил гүйцэтгэхдээ алдаа гаргасан, хянах ёстой албан тушаалтнууд нь хяналт тавиагүй” гэсэн шалтгаануудыг дурджээ. Ослын хариуцлагыг Хойд Солонгосын Ардын аюулгүй байдлыг хангах сайд, Дотоодыг хамгаалах хүчний хоёр төлөөлөгч нар үүрч 15-20 жилийн хорих ялаар шийтгүүлсэн тухай “KCNA” агентлаг мэдээлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
манайх нэг өдөр бас байшин нурж баахан хүн чад хийнэ дээ. гэхдээ хариуцлага хүлээх хүн олдохгүй байх
2014-05-25