Канье хуримандаа нисдэг тэргээр иржээ
Реппер дуучин Канье Уэст, релати шоуны од Ким Кардашиан нарын тансаг хурим Парист хотод үргэлжиж буй тухай www.dailymail.co.uk мэдээллээ. Хуриманд ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг нэвтрүүлэхийг Ким Кардашиан хориглосон бөгөөд хуримынхан талаар мэдээлэх, зураг дарсан тохиолдолд шүүхэд хандахаа мэдэгдээд буй. “Daily mail” мэдээлсэнээр хосын хуримыг сурвалжлахаар хамгийн багадаа 500 гаруй сэтгүүлч зураглаач Парис хотод ирсэн гэв.
1
Олон сарын турш хуримандаа бэлдсэн тэдний хурим нүсэр бас тансаг болж байгааг гадны хэвлэлийнхэн онцолсон байна. Канье Уэст хуримандаа нисдэг тэргээр хүрэлцэн ирсэн бол Ким охиныхоо хамтаар хуримын ордонд иржээ. Тэдний хурим гурван хэсгээс бүрдэх бөгөөд энэ зөвхөн эхнийх нь юм. Энэ удаагийн ёслолдоо сүйт хархүү Канье шаргал хослолоор гоёсон бол сүйт бүсгүй Ким бариун цагаан даашинз өмссөн байжээ. Хуриманд 70 гаруй олны танил алдартан оролцжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ