Леонардо Ди Каприо сар луу ниснэ

img

Нэрт жүжигчин Леонардо Ди Каприо энэ сарын 22-нд Францын “Cap-Eden-Roc” зочид буудалд болсон ДОХ-ын эсрэг арга хэмжээний үеэр хамтдаа сар луу нисэх хүн өөрт нь хэдэн төгрөг төлж чадахыг асууж дуудлага худалдаа зарлажээ. Оросын тэрбумтан жүжигчинд 1.5 сая ам.доллар амласан бөгөөд тэрбээр энэ мөнгийг ДОХ-ын эсрэг уг үйлсэд хандивласан тухай “TMZ” сайт мэдээллээ.

1

Каприотой хамтдаа сансарт нисэхээр болсон Оросын тэрбумтан Василий Клюкин нь Монакко улсад амьдардаг газрын тосны магнайт аж. Тэрбээр хэзээ нэгэн цагт сансраар аялж үзэхийг хүсдэг байсан гэнэ. Ирэх жил алдарт жүжигчинтэй хамт сар луу нисэж, сансраар аялахын тулд нэлээдгүй хөрөнгө цацсандаа харамсахгүй байгаагаа хэвлэлийнхэнд мөн ярьжээ.

Хандивын арга хэмжээний үеэр нийтдээ 38 сая ам.долларыг ДОХ-ын эсрэг санд хандивласан байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

teneg:
sar ruu niseh medeej sonin mash sonirholtoi l baij taaraashdee..ene deer neg teneg amitan sar ruu nisej yugaa uzeh yum gechij...
2014-05-26
ynshigch:
ih mungu zarsan geed baigaa yumyy,baga mungu zarsan geed baigaa yumyy oilgomjgui baina
2014-05-26
отгоо:
сар луу нисэхдээ гол нь биш ниснэ гэж шоудах нь хамгийн гол нь
2014-05-25
zochii:
sarluu niseed yuugaa yzeh ve tend.
2014-05-25
hahaahah:
ih yumandaa sanaa zovj dee
2014-05-25
хахахаха:
орос эрчүүд баяжиж чадсан ч америк эрд мөнгө төлж хөнгөдөж болохгүй л баймаар юум даа...хайран мөнгө
2014-05-25