Жай-Зи найзынхаа хуриманд оролцов

img

Реппер дуучин Жай-Зи Парист болж буй Канье Уэст, Ким Кардашиан нарын хуриманд хүрэлцэн ирж, сүйт залуугийн гэрчээр оролцсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жай-Зи, Бейонси нар өнгөрсөн сарын эхээр хосын хуриманд оролцохоос татгалзсан билээ. Парис хотод үргэлжиж буй тус хуриманд Жай-Зи ганцаараа ирсэн бол дуучин Бейонси “Twitter” хуудастаа “Энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй гэр бүлд баяр хүргье” хэмээн жиргэж хуриманд оролцоогүйдээ уучлалт гуйжээ.

1

Жай-Зигээс гадна Холливуудын алдартнуудаас Жастин Бэйбир болон Хайди Клум, Шерил Коул, Кристен Стюарт нар хүрэлцэн ирцгээсэн байна. Жай-Зи хэвлэлийнхэнд “Би Каньед баяр хүргэхээр ирлээ. Уг нь ирэхгүй гэж бодож байсан. Тэгэхдээ Канье бид хоёр маш олон жил найзалсан. Бидний нөхөрлөл агуу учир өнөөдөр ирлээ” гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
найзынхаа хуриманд ирэхгүй бол тэнэг хэрэг биз дээ
2014-05-26
жай зи:
жай зи юу хахаха
2014-05-25