Украинд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлэв

img

Украинд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өглөөний 08.00 цагаас орон даяар эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Сонгуулийн санал хураалтын үеэр эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж 2000 гаруй цагдаа хүчнийхэн нийслэл Киев хотын 1044 санал хураалтын байрны гадна тархан байршиж эхэлсэн гэж “Ukraine agency” мэдээлэв. Тус улсын СЕХ “Ерөнхийлөгчийн сонгуульд 35 сая гаруй иргэн саналаа өгнө” гэж мэдэгдлээ.

1

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд долоон хүн нэр дэвшиж байгаа ч экс Ерөнхий сайд Юлия Тимошенко болон тэрбумтан Петр Порошенко нарын хооронд гол өрсөлдөөн болно гэж Укрианы хэвлэлүүд онцолж байна. Гэхдээ Тимошенкогоос илүү Петр Порошенкогийн нэр хүнд илүү байгаа аж. Сонгогчид Тимошенког Ерөнхийлөгчөөр сонгогдвол хямрал улам даамжирах магадлалтай гэж үзэж буй гэнэ. Украины түр Ерөнхийлөгч Александр Турчинков дараагийн төрийн тэргүүн сонгогдсоны дараа суудлаа ямар ч асуудалгүйгээр хүлээлгэн өгөхөө мэдэгдэж, ард түмнээ сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мөнхжаргал:
энэ сонгууль украйнчуудад нэгдэл нягтрал авчирч, газар нутгийнх нь бүрэн бүтэн байдлын баталгаа болох ботгуай.
2014-05-26
‘;lkjhg:
chamaas l teneg buxel buten ard tumen bailaa yu uxaantan guai
2014-05-25
obama:
teneg hoholuud obama ahiin togloom bolood duushanadee
2014-05-25