ТОП-20 индекс өсчээ

img

Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр 41 ХК-ийн 112.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 97.3 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 23 ХК-ийн 93.9 мянган ширхэг хувьцааг 79.6 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 18 ХК-ийн 3.3 мянган ширхэг хувьцааг 32.9 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 245 хэлцэл хийгдсэн байна. Нийт 41 үнэт цаас арилжигдсанаас 25 үнэт цаасны ханш өсч, 12 үнэт цаасны ханш буурч, 4 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 19821.90 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 49.04 нэгжээр буюу 0.25 хувиар өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 26.1 тэрбум төгрөг болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Time to face the music armed with this great informaiotn.
2011-12-30