Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

28 дугаар сургуульд

as

08:40 цагт БШУЯ-аас хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж ирэх хичээлийн жилээс бага ангиуд шинэ хөтөлбөрөөр хичээллэж эхлэхээр болсон билээ. Хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого хөрсөн дээр хэрхэн бууж байгаатай танилцахаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар бага ангийн эхний цагийн хичээл дээр сууна.

as

Гадаад харилцааны яамны Номин танхимд  

as

09:00 цагт Монгол Улс, Бүгд найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны комиссын VI хуралдаан болно. Нээлтийн ёслолын ажиллагаанд комиссын монголын хэсгийн дарга ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцоно.

sd

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн байранд 

d

10:00 цагт Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс санаачлан “Ажилтай, орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй иргэн” сэдэвт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт нийцсэн байнгын ажлын байр бий болгох Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн сургалтын байгууллагууд оролцсон өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

d

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд   

df

11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүгчийн ёс зүй" сэдвээр болон цаг үеийн бусад асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

df

MN мэдээллийн төвд

df

11.00 цагт Монголын үндэсний цирк, дэлхийн одой циркчдийн хамтарсан “Бяцхан оддын гайхамшиг” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.

df

“Blue Moon” үзэсгэлэнгийн танхимд

бө

12:00 цагт Уран бүтээлч Б.Цэвэгсүрэнгийн “Лонхон доторх урлал” үзэсгэлэнгийн нээлт болно.

өа

Хууль зүйн яаманд

ө

14:00 цагт Хуульзүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр БНХАУ-ын Хуульзүйн дэд сайд Жан Сүжүнийг хүлээн авч уулзана.

ө

Төрийн ордны Иргэний танхимд  

ө

14:00-17:00 цагт “Тамхины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээг бууруулах боломж” сэдэвт хэлэлцүүлэг болно.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ