Манай сагсчид тавдугаар байрт шалгарлаа

img

БНХАУ-ын Бээжин хотноо сурагчдын дэлхийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн “3х3” тэмцээнд манай тамирчид амжилттай оролцлоо.

бө

Энэхүү тэмцээнд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид анх удаагаа оролцож,  хөвгүүдийн баг тавдугаар байрт шалгарч, охидууд 11 дүгээр байр эзэллээ.

ыб

Тодруулбал, манай улсын эрэгтэй шигшээ баг Тайваний шигшээ багийг 16:13 харьцаатайгаар хожсоноор Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт байрт шалгарч байгаа юм. Харин эмэгтэй шигшээ баг Тайландын багт хожигдсон ч Индонезийн багийг 14:12 харьцаатай ялж, 11-р байрт шалгарчээ.

ыб

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dashkaa:
xedii 1-r garsan ch nugalaan deer xojigdood duusaa sh de
2014-05-26
bibia:
xojsoor baigaad 5-r bair gej uu.
2014-05-26