Их Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльз Австрали улсад төрийн айчлал хийх үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Адольф Гитлер гэсэн бол Оросыг Нацист Германтай харьцуулан хэлснээс болж олон улсаас шүүмжлэл сонсоод буй.
6
Ханхүү Шинэ Зеланд улсад хийж буй айчлалынхаа үеэр Путинаас уучлалт гуйсан тухай www.dailymail.co.uk мэдээллээ.
Тэрбээр “Миний болчимгүй мэдэгдлээс болж хоёр орны дунд сэв суусанд харамсч байна. Путиныг Адольф Гитлертэй харьцуулсныхаа төлөө Ерөнхийлөгч болон Оросын ард түмнээс уучлалт хүсье. Дахин иймэрхүү өнгө аястай мэдэгдэл хийхгүй гэдгээ угсаа залгамжлах ханхүүгийн хувиар мэдэгдэж байна. Оросын ард түмнийг бурхан ивээг” гэжээ.
6
ОХУ-д сууж байсан Их Британийн элчин сайд асан, Тони Брентон “26 сая орос хүн хөнөөсөн Гитлертэй удирдагчийг нь харьцуулснаас илүү, аймшигтай доромжлол оросуудад байхгүй” гэж BBC агентлагт өгсөн ярилцлагадаа дурьджээ.
6
Ханхүү Чарльзийн хэлсэн үг Москвагийн дургүйцлийг хүргэж, Лондонгоос энэ талаар албан ёсны тайлбар шаардсан гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Александр Лукашевич мэдээлсэн юм.
5
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |