Халх голын ялалтын ойн хурал Москвад болжээ
Халх голын ялалтын 75 жилийн ойд зориулсан бага хурал Москва хот дахь ОХУ-ын Зэвсэгт хүчний төв музейд болжээ. Өвөр байгалийн хязгаарын москвагийн төлөөлөгчийн газрын зохион байгуулсан энэ бага хурал нь Халх голын ялалтын ойд зориулан явуулах цуврал арга хэмжээнүүдийн эхлэл болов. Бага хуралд Өвөр байгалын хязгаарыг төлөөлсөн Холбооны Зөвлөлийн сенатор Баир Жамсуев, ОХУ-ын баатар, армийн генерал Н.Макаров, Халх голын ахмад дайчин Н.Г.Богданов, ОХУ-ын Ардын жүжигчин А.Михаилов, Халх голд амь үрэгдсэн танкчин, ЗХУ-ын баатар А.П.Пьянковын охин Елена Лиморенко, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ш.Алтангэрэл нар оролцсон байна.
а
Элчин сайд Ш.Алтангэрэл Халх голын дайны ахмад дайчид болон бага хуралд оролцогчдод ялалтын баярын мэнд хүргэж хэлсэн үгэндээ "1939 оны Халх голын үйл явдал нь ЗХУ-ын хувьд Эх орны дайн болон Дэлхийн 2-р дайнд ялалт байгуулах, БНМАУ-ын хувьд 10 жилийн дараа буюу 1949 онд тусгаар тогтнолоо бүрэн утгаар нь тогтоож дуусгах урт замын эхлэл байсан юм" гэж онцлон тэмдэглэжээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ