Л.Болд Дани улсад айлчилна

img

Гадаад харилцааны сайд Л.Болд өнөөдөр Шведийн Вант Улсад айлчилж байна. Гадаад харилцааны сайд айлчлалынхаа хүрээнд Шведийн Вант Улсын Гадаад хэргийн сайд Карл Билдт болон Төрийн захиргаа, орон сууцны сайд ноён Стефан Аттефолт-той уулзалт хийх юм байна. Мөн МҮХАҮТ, Шведийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулах Монгол-Шведийн бизнес форумд оролцохоор төлөвлөжээ.

ө

Харин энэ сарын 27-28-ны өдрүүдэд Данийн Вант Улсад албан ёсны айлчлал хийх аж. Гадаад харилцааны сайд Л.Болд Данийн Вант Улсын Хатан Хаан Маргрете II-т болон Данийн Вант Улсын парламентын дарга Могенс Ликкетофт-д тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Мартин Лидегаард-тай болон  Худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааны сайд ноён Могенс Йенсентэй  уулзалт хийх юм байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

360 хоног:
энэ нөхөр монголд цамцаа солих гэж л буудаг болсон хүн дээ ёстой эрчимтэй тэнэнэ үр дүн????? хаа бадгийг нь ч мэдэхгүй хэдэн улстай харилцаатай боллоо тэднээр бид юугаа хийхийн
2014-05-26
zochin:
odoo tusviin mungu hemneh boloogui yu?
2014-05-26