Ойн тооллогын нээлт 12.00 цагт эхэлнэ

img

Ой, модны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ ойн хүрээнд хийгдэх Олон зорилтод ойн тооллогын нээлтийн ажиллагаа өнөөдөр 12.00 цагаас Тусгаар тогтнолын талбайд болно. Нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун оролцох аж.

ө

Манай улс 1956 оноос эхлэн ойн тооллогыг хийжээ. Энэ жилийн олон зорилтод ойн тооллого нь олон улсын шаардлагад нийцсэн арга аргачлалаар хийгдэх юм байна. Олон зорилтод ойн тооллогын хээрийн ажлаар Монгол орны шилмүүст навчит ойг бүхэлд хамарсан нийт 4211 цэгт 12633 дээж талбайг байгуулж хэмжилт судалгааны ажлыг гүйцэтгэнэ. Хээрийн судалгааны ажилд мэргэжлийн эрх бүхий 10 аж ахуйн нэгжийн 22 баг гүйцэтгэгчээр, хяналтын давтан тооллогын 3 баг ажиллахаар бэлэн болжээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ