Тэдэнд нийцсэн ажлын байр бий юу

img

“Ажилтай, орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй иргэн” өдөрлөг өнөөдөр Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн байранд болно. Өдөрлөгт  дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн тухайн хөтөлбөр хариуцсан мэргэжилтнүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт нийцсэн байнгын ажлын байр бий болгох аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, мэргэжлийн сургалтын байгууллагууд оролцоно.

а

Энэхүү өдөрлөгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлогт нийцсэн байнгын ажлын байр бий болгох талаар ярилцаж, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн талаар танилцуулга хийн, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар ярилцах аж.

а

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ