Петр Порошенко төрийн тэргүүнээр сонгогдов

img

Украинд олон сарын турш үргэлжилсэн хямралыг цэгцэлж, Европын хүчирхэг гүрэн болгохоо амлаж нийт сонгогчдын 57.31 санал авсанаар “УДАР” намаас нэр дэвшсэн, тэрбумтан Петр Порошенко тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Сонгуулийн ерөнхий хорооноос “Урьдчилсан дүнгээр Петро Порошенко сонгогчдын саналын 50-иас дээш хувийг авсан учир ийнхүү шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдох нь тодорхой боллоо. Ерөнхий сайд асан Юлия Тимошенко 12.39 хувийн санал авсан бол “Украин” намын Сергей Тихипко 4.42 хувийн санал авсан” хэмээн мэдэгджээ.

5

“Ukraine agency” мэдээлж буйгаар, Петр Порошенког Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсаны дараа Тимошенко мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Шударга Укриан орон минь ардчилсан Ерөнхийлөгчтэй боллоо. Бид одоо Порошенкогоос эв нэгдлийг хүлээж байна” гэжээ. Өмнө нь хэд хэдэн төрийн бус байгууллагын явуулсан санал асуулгаар дээрх гурван улстөрч бусдаасаа илүү санал авсан байна. Энэ сарын 8-нд явуулсан санал асуулгаар Петро Порошенко 40.5, Сергей Тихипко 9.1, Юлия Тимошенко 8.8 хувийн санал авч байсан аж.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochii:
za ukrain syrleg hychtei bairiin eronhiilogchtei boljee.odoo tegeed yaaj orosod toloh 3 milliard dollariin ornoos garahiig ni harii.
2014-05-26