“Бүтээн байгуулалт-2014” маргааш нээгдэнэ

img

“Бүтээн байгуулалт-2014” хөдөлмөрийн яармаг маргааш Монголын Залуучуудын Холбооны байранд болно. Ажил олгогч байгууллагууд өөрт хэрэгцээтэй байгаа ажлын байрны захиалгад оюутан залуучуудыг бүртгэн авч ажлын байраар хангах, ажил хайж байгаа оюутан, залуучууд ажлын байрны мэдээлэл авах боломж энд бүрдэнэ.

а

Монголын Залуучуудын холбооноос  "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд энэхүү яармагийг зохион байгуулж байгаа аж. Уг хөтөлбөрт багтсан Ажлын гараа төслөөр 21 аймаг 330 суманд жишиг өвөлжөө барих, мал төллөлт болон ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх болон сумын хөгжилд нэмэр болохуйц тохижилтын ажилд сум, орон нутгийн оюутан, залуучуудыг татан оролцуулах аж. Харин барилга, уул уурхай, авто болон төмөр зам, бусад салбаруудын их бүтээн байгуулалтын ажилд оюутан залуучуудын багийг оролцуулах төсөлд одоогоор 28 аж ахуйн нэгжээс 651 ажлын байрны захиалга ирээд байгаа гэнэ.

ө

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ