Оюутан-цэргүүдийн шалгалт эхэлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Оюутан-цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Уг хөтөлбөрт эхний ээлжинд МУИС, ШУТИС, МУБИС, БХИС зэрэг их, дээд сургуулийн 500 гаруй оюутан хамрагдаж байгаа юм. Тэгвэл өчигдөр оюутан-цэргүүдэд сурах бичгийг нь гардуулан өгчээ. Мөн тэд Монгол цэргийн музей үзэж сонирхсон байна.
ө
Оюутан-цэргүүд батлан хамгаалахын эрх зүй, ерөнхий тактик, галын бэлтгэл, тусгай бэлтгэл гэсэн дөрвөн төрлийн хичээл үзсэн бөгөөд шалгалт нь эхлээд байгаа аж. Шалгалт дуусгаад ирэх сарын 10-наас Төв аймгийн Алтанбулаг дахь цэргийн ангид очиж, дадлага сургуулилт хийх юм байна. Харин зургаадугаар сарын 28-нд цэргийн тангараг өргөх аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ