Путин: Украины жинхэнэ Ерөнхийлөгч Орост байна
Украин таван жилийн турш улсаа удирдах төрийн тэргүүнээ сонгов. Тэдний сонголт “Удар” намаас нэр дэвшсэн Петр Порошенко байлаа. Тэрбээр 30 жилийн турш хувийн бизнесээ эрхэлж 2009 оноос эхлэн “Удар” намд гишүүнээр элссэн гэдэг. Порошенко 2007 онд Украины хамгийн баян 50 бизнесмэний 25-т жагсч байсан бол 2011 онд эхний 10-т оржээ.
4
Сонгуулийн урьдчилсан дүнгээр ялалт байгуулж, Ерөнхийлөгчөөр сонгогдох нь тодорхой болсон Петр Порошенко сонгогч түмэндээ “Дайныг цэглэх болно” гэдгээ амлаж, сонгогчдыг өөрт нь итгэхийг хүссэн юм. Укрианы Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөсний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч битүүлэг мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр “Украины жинхэнэ Ерөнхийлөгч Орост байна” гэж хэлжээ.
6
Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар “Путиний энэхүү мэдэгдэл Украины шинэ Ерөнхийлөгчийг хууль бус гэж буйтай адилхан сонсогдож байна” гэжээ. АНУ-ын сонгуулийг ажиглах хэсэг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт шударга явагдсан гэдгийг онцолсон байна. Ерөнхийлөгч Барак Обама сонгуульдаа идэвхитэй оролцсон Украины ард түмэнд баяр хүргэжээ.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ