Хоолой боомилох армийнхан /фото/
Тайландын ардын армийн цэргүүд өнгөрсөн долоо хоногийн эхээр нийслэл Бангкок хотноо хөл хорио тогтоосон юм.
5
Фото: (ELVIS BARUKCIC - AFP/Getty Images)
2014 оны тавдугаар сарын 20. Тайландын армийн цэргүүд нийслэл Бангкок хотын төв хэсгээр байршиж эхлэв.
6
Фото: (ELVIS BARUKCIC - AFP/Getty Images)
Өнгөрсөн баасан гаригт Тайландын ард түмэн армийн цэргүүдийг “хоолой боомилж, амьд явах эрхийг ноцтой зөрчиж байна” хэмээн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.
5
Фото: (ELVIS BARUKCIC - AFP/Getty Images)
Зэвсэгт хүчний тэргүүн, генерал Прают Чан Оча Засгийн эрхийг авснаа мэдэгдэв.
5
Фото: (ELVIS BARUKCIC - AFP/Getty Images)
Тус улсын түүхэнд армийнхан 19 удаа төрийн эрхийг авч байжээ.
6
Фото: (ELVIS BARUKCIC - AFP/Getty Images)
Бүрэн эрхтэй болсон армийн цэргүүд долоохон хоногийн дотор 56 хүнийг хууль бусаар баривчилжээ.
6
Фото: (ELVIS BARUKCIC - AFP/Getty Images)
Тайландын анхны эмэгтэй Ерөнхий сайд Йинглак Чинавтраг армийнхан баривчлав.
6
Фото: (ELVIS BARUKCIC - AFP/Getty Images)
Хяналтаа тогтоож буй армийнхан.
6
Фото: (ELVIS BARUKCIC - AFP/Getty Images)
Тайландчуудын тал хувь нь армийнхан хямралыг цэгцэлж буйд нь сэтгэл хангалуун буйгаа мэдэгджээ.
6
Фото: (ELVIS BARUKCIC - AFP/Getty Images)
Ардчилал Тайландыг бүрхээсэй.
6
Фото: (ELVIS BARUKCIC - AFP/Getty Images)
Зэвсэгт хүчний тэргүүн, генерал Прают Чан Оча “Эзэн хаан хүртэл армийнхныг татан буулгаж чадахгүй” гэж мэдэгджээ.
6
Фото: (ELVIS BARUKCIC - AFP/Getty Images)
Бид амьд явах эрхтэй. Хоолой боомилж буй армийнхныг эсэргүүцэж 1000 гаруй иргэн Бангкок хотноо жагсаал зохион байгуулав.
6
Фото: (ELVIS BARUKCIC - AFP/Getty Images)
Засгийн эрхийг цэргийнхэн авсныг АНУ-ын удирдлагууд буруутгав.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ