Төрийн байгууллагад ажилладаг эмэгтэйчүүд бэлгийн дарамтад илүү өртдөг
“Бэлгийн дарамтнаас ангид, аюулгүй ажлын байрны эрх зүйн орчинг бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнд болж байна. Хэлэлцүүлгийг ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх эмэгтэйчүүдийн ТББ-уудын эвсэл, Жендерийн үндэсний хороотой хамтран зохион байгуулж байгаа юм. Ажлын байрны бэлгийн дарамт нь ихэвчлэн далд хэлбэртэй байдаг ч нэлээд тулгамдсан асуудал болоод буйг зохион байгуулагчид хэлж байна. Манайд одоогоор ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэсэн дөрвөн тохиолдол ХЭҮК-д албан ёсоор бүртгэлтэй байдаг гэнэ. Ихэвчлэн төрийн байгууллага, тодорхой хугацаанд хэрэгжих төсөл, төрийн өмчийн оролцоотой компаниудад ажиллаж байгаа охид, эмэгтэйчүүд энэ төрлийн дарамтад өртдөг байна.
ө
Харин ажлын байран дээр бэлгийн дарамт учруулсан хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 50 буюу түүнээс дээш хувиар хэмжигдэх мөнгөн торгууль ногдуулдаг хуулийн заалттай юм байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ