Алдагдсан бурхадыг айлд нуусан байжээ
Энэ сарын 18-19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу хийдийн "Хархорум" музейд хулгай орж, 75 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх долоон ширхэг бурхан алдагдаад байсан.
а
Тэгвэл цагдаагийн байгууллагынхан иргэдийн мэдээллийн дагуу шалгалт хийж, хулгайд алдагдсан бурхадыг айлд нуусан байсныг өнгөрсөн амралтын өдөр илрүүлжээ. Уг хэрэгт Өвөрхангай аймгийн харьяат гурван иргэнийг сэжигтнээр татан, түр саатуулаад байгаа аж. Алдагдсан бурхадыг бүрэн бүтнээр нь олсон бөгөөд одоо эд мөрийн баримтаар хураан авч, хэргийг нийслэлийн Цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ