Амттаны хаан Ерөнхийлөгч боллоо
Украинд өнгөрсөн оны сүүлчээр “Удар” намаар удирдуулсан 100 мянга гаруй жагсагч нийслэл Киев хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. “Удар” намын лидер, өнөөгийн Засгийн газрын тэргүүн Арсеный Яценьюк болон дэлхийн боксын хүнд жингийн аварга Виталий Кличко нар Украиныг Европын холбоонд нэгтгэхийн тулд цусгүй дайн эхлүүлсэн билээ. Европын холбооноос эхтэй энэхүү эсэргүүцлийн жагсаалын хамгийн эхний золиос Крым. 1991 оноос эхлэн Украины автономит улс хэмээгддэг Крымийн ард түмэн Орост дагаар орохын тулд Украины Засгийн газрын шахалтаас үл хамаарч бүх нийтийн сонгууль явуулж, 99.8 хувь нь дэмжсэнээр Орост дагаар орсон юм.
Ийнхүү “Удар” намыг онцолж буй нь Украины шинэ Ерөнхийлөгч тус намаас төрсөн явдал билээ.
1
“Удар”-ын анхны Ерөнхийлөгч
1
“Удар” нь Украины хамгийн залуухан нам. 1999 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Энэ сарын 24-25 өдрүүдэд болсон Украины Ерөнхийлөгчийн сонгуульд “Удар” намаас нэр дэвшсэн Петр Порошенко эхний байдлаар ялалт байгуулсан юм. Тэрбээр сонгогчдын 55.9 хувийн санал авч, тус улсыг таван жилийн турш тэргүүлэхээр боллоо. Сонгуулийн өмнө экс Ерөнхий сайд Юлия Тимошенког дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлалтай хэмээн таамаглаж байсан ч ийнхүү Петр Порошенко ялалт байгуулав.
1
Дэлхийн аварга амттаны хаанд боломж олгов
1
Тус улсын Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн гуравдугаар сарын 7-17-ны өдрүүдэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэж эхэлсэн юм. Харин Украинд хямралын хаалгыг нээсэн “Удар” намаас боксын хүнд жингийн аварга Виталий Кличко нэр дэвшиж буйгаа зарласан билээ. Сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж дуусахаас нэг өдрийн өмнө Виталий Кличко нэрээ татаж буйгаа хэлж 2009 онд гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан тэрбумтан Петр Порошенког нэр дэвшүүлсэнээ мэдэгдэж албан ёсоор компанит ажлыг нь эхлүүлсэн юм.
1
Петр Порошенко буюу амттаны хаан
1
Петр Порошенко 48 настай. Гурван хүүхдийн эцэг, халамжтай хань, сайн хүргэн. Украины төв хэвлэл “Ukraine post”-ийн бичсэнээр Порошенко 12 настай байхдаа халуун ногоо болон зөөлөн чихрийн бизнес эрхэлж эхэлжээ. Тэрбээр 1989 онд Украины хамгийн том амттаны хаант улс гэгддэг “Candy gem буюу Укрпроминьвест” үйлдвэрийг байгуулж байжээ. Энэхүү үйлдвэрээс төрдөг бүтээгдэхүүнүүд дэлхийн 22 оронд экспортоор шууд зарагддаг аж. Порошенког Украинчууд аав, тэрбумтан, нөхөр, хүргэн, сайд гэхээсээ илүүтэйгээр амттаны хаанаар нь илүү их таньдаг байна. Порошенко амттаны томоохон бизнесээс гадна 2008 оноос эхлэн уул уурхай, газар тариалангийн салбарт хүч үзэж эхэлсэн. Украины топ баячуудын тоонд 2010 оноос эхлэн багтаж эхэлжээ. Мөн өнгөрсөн онд “Forbes” сэтгүүлээс явуулсан судалгаагаар 1.5 тэрбумын хөрөнгөтэйгээр эхний долдугаар байранд жагссаны дараагаас түүний нэр алдар олон улсад цуурайтаж эхлэв.
1
Тимошенкогийн далавч уу
1
Ерөнхийлөгчийн сонгуульд экс Ерөнхий сайд Юлия Тимошенко нэр дэвшин өрсөлдсөн юм. Тэрбээр сонгуулийн урьдчилан дүнг мэдэж байсан шиг ялагдалдаа огтхон ч санаа зовсон харагдаагүй гэж “CNN” бичиж байна. 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбээр эх орноосоо дүрвэсэн Виктор Януковичтэй өрсөлдсөн ч харамсалтайгаар ялагдал хүлээсэн билээ. Юлия Тимошенко ялагдалдаа сэтгэл дундуур буйгаа мэдэгдэж, нулимс дуслуулан “Би заавал Ерөнхийлөгч болно” гэж мэдэгдэж байсан ч энэ удаагийн сонгуульд энэ үйлдлээ давтсангүй.
1
Олон улсын сэтгүүлчид “Амттаны хаан маань Тимошенкогийн далавч уу” хэмээн таамаглаж байгаагаа нуугаагүй билээ. Сонгуулийн урьдчилсан дүн гараад 30 минутын дараа улстөрч хатагтай маань шинэхэн Ерөнхийлөгчид баяр хүргэж, хамтран ажиллахаа мэдэгдсэн юм. Өнгөрсөнийг сануулахад, “Удар”-ыхан Юлия Тимошенког шоронгоос суллуулахын тулд энэ их хямралыг эхлүүлсэн гэх яриа ч байдаг.
1
Амттаны хаан ард түмэндээ юу амлав
1
2014 оны тавдугаар сарын 12. Украины “Kanal TV”-ээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид халз мэтгэлцэв. Энэ үеэр амттаны хаан маань “Хэрвээ Ерөнхийлөгчөөр сонгогдвол хамгийн эхлээд Засгийн цоожийг мултлах болно” гэжээ. Засгийн цоожийг мултлана гэдэг нь их хямралаас үүдэж туйлдсан эдийн засгаа сэргээж, хүнд суртал, их зантай ноёд түшмэдийг Засгаас хөөн гаргана гэсэн үг аж.
1
Орост төмөр нүүрээ үзүүлж, хуваагдсан ард түмнээ нэгтэхээ амлаж Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн өдрийнхөө маргааш Крымийг буцаан авахын тулд их ажиллагаа явуулахаа амласан юм. Мөн Оросын талыг баримтлагчдыг эх орноосоо хөөн гаргахаа мэдэгдэж, ганц удаа итгэл хүлээлгэхийг ард түмнээсээ гуйжээ. Тэрбээр энэ бүх амлалт, цэвэр улстөрч гэх үндэслэлээр 35 сая Украин иргэдийн 50 гаран хувийн саналаар Ерөнхийлөгчөөр сонгогдов.
1
Түр Ерөнхийлөгч баяртай
1
Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн Украин дараагийн Засаг бүрэлдэх хүртэл түр Засгийн газар байгуулсан билээ. Мөн түр Ерөнхийлөгчөө томилсон. Украины түүхэнд анхных гэгдэх түр Ерөнхийлөгчөөр “Удар” намаас Александр Турчинков томилогдож, түр Засгийн газрыг Арсеный Яценюк толгойлж, Оросын хийрхэлээс бага ч гэсэн эх орноо хамгаалсан юм.
Түр Ерөнхийлөгч маань сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа сүүлчийнхээ парламентын хурлаа хийж, өрөөгөө сулласан тухай “Ukraine agency” мэдээллээ.
Эх сурвалж “Associated Press” агентлаг
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ