Л.Гантөмөр сайдаас мэдээлэл сонсчээ
УИХ дахь Шударга ёс эвслийн бүлэг хуралдаж, энэ долоо хоногт нэгдсэн чуулган болон байнгын хороодоор хэлэлцэх асуудлуудын талаар байр сууриа нэгтгэснээ мэдээллээ. Эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаараа үндсэн хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Өрийн удирдлагын тухай болон Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогын талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрөөс мэдээлэл сонсож байр сууриа нэгтгэсэн байна.
ө
МАН-ыг бүлгийн дарга С.Бямбацогт өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатарт бичиг хүргүүлж Өрийн удирдлагын тухай хуулийг УИХ дахь нам эвслийн бүлгүүдээр дахин хэлэлцэж саналаа нэгтгэсний дараа хуулийн төслийг дахин өргөн барих хэрэгтэй. Учир нь уг хуулийн төслийг энгийн хууль шиг баталвал Монгол улсын өрийн дээд хэмжээ хэтрэнэ гэж үзсэн байна. Харин Эвслийн бүлгийн үзэж буйгаар Өрийн удирдлагын тухай хуульд Засгийн газрын өр гэсэн заалт байгаа бөгөөд энэ нь улсын нийт өрийн хэмжээнд хамаарахгүй. Харин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өрийн дээд хэмжээг зохицуулах хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Түүнчлэн уг хуулийн төсөлд тусгагдсан Засгийн газрын баталгааг Дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж үзсэн. Энэ нь улсын заавал төлөх ёстой өр биш, зөвхөн үүсэх эрсдлийг тооцож балансад суулгах хөрөнгө гэж үзэж байгаа хэмээн эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг хэллээ.
ө
Шударга ёс эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаар Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого батлагдахтай холбогдуулан Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрөөс мэдээлэл сонссон байна. Тэд энэ үеэр Боловсролын сайдад тус бодлогод тусгах өөрсдийн саналыг хэлсэн байна. Тухайлбал, эвслийн бүлгийн зүгээс ахмад үе нь хүүхэд залуучууддаа сургадаг монгол уламжлалыг төрийн бодлогод тусгах ёстой гэж үзсэн байна. Түүнчлэн манай улсын бага болон сургуулийн өмнөх боловсролын систем дэх гажуудлыг арилгах хэрэгтэй гэсэн саналыг хэлжээ. Жишээ нь, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд төрөл бүрийн дуу бүжгийн тэмцээн зохиож байгаа нь хэтэрхий харгис бөгөөд буруу зүйл хэмээн эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээллээ.
ө
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ