Петербургийн уулзалтууд Монголыг шинээр илэрхийллээ

img

  Өдгөө 17 дахь жилдээ зохиогдож буй Петрбургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалт дэлхийн өнөөгийн санхүүгийн байдлыг тодотгож өгснөөрөө онцлог байлаа. Уг чуулга уулзалтанд 22 орны төлөөлөгчид оролцсоноос Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг голлох зочдын нэг байсан юм.

df

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин чуулга уулзалтын үеэр илтгэл тавьсан бөгөөд индрээс буумагцаа Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж хэд хэдэн асуудлаар санал солилцсон нь олон улсын шинжээчдиийн анхаарлыг татжээ. Орос Украйны хоорондын асуудал, үүнээс улбаалан хурцадсан Америк, Оросын зөрчлийн дараахан болж буйгаараа Петрбургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалт онцлог байсан бөгөөд Ерөнхийлөгч В.Путины хэлсэн үг, товлосон уулзалтууд сэтгүүлчдийн анхаарлын төвд байсаар байсан билээ.

df

Нөгөө талаар Монголыг тойрон эргэлдэж байсан гуравдагч орнуудын сонирхол дэлхийн эдийн засгийн хямралыг даган сулраад байгаа энэ үед нөлөө бүхий хөршийн Ерөнхийлөгч Монголын Ерөнхий сайдтай ямар асуудлаар санал солилцсон нь шинжээчдийн анхаарлыг татахаас аргагүй.

df

Тодруулан хэлбэл МАН-ын засгийн газрын үед бие биенийхээ зүг “найрсаг инээхээс” хэтрээгүй Орос, Монгол хоёр улсын харилцаа цаашид ямар үр дүн авчрахыг Шинэчлэлийн Засгийн газрыг толгойлж буй Н.Алтанхуягийн В.Путинтай хийсэн энэ уулзалт  тодорхойлох билээ.

бө

Монголчууд нэгэн үе газар нутгаа үүрээд явчих юм шиг хоёр хөршдөө томорч, Япон, Америкийн том корпорациудын нэр сүрд цатгалдан Орос, Хятад хоёр улстай гар барих төдийгөөр харилцаагаа хязгаарласан гэхэд худал болохгүй. Түрүү түрүүчийн Засгийн газруудын үед гаргасан энэ алдааг залруулах, Монголыг хөршүүддээ дахин нээх үүрэг Н.Алтанхуягт  оногдож буй юм.

бө

Монголын нутгаар хийн хоолой тавих асуудлыг дэмжихээ Гүйцэтгэх засаглалын тэргүүн Н.Алтанхуяг илэрхийлсэн агаад хоёр улсын хооронд визгүй зорчих боломжийн талаар  мөн хэлэлцсэн нь Орос Монголын эртний найрамдалт  харилцаа эргэн ирэхэд ойрхон байгааг нотолсон явдал болсон талаар хойд хөршийн зарим хэвлэлүүд тоймлон бичиж байна.

бө

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Эдийн засгийн тогтвортой өсөлтийн дэлхий дахины нийтлэг асуудал” сэдвээр илтгэл тавьсан. Дэлхийн эдийн засгийн хямрал, тэр дундаа Европын орнуудад нүүрлээд буй санхүүгийн хүндрэл хөгжиж буй улсуудын нөхцөл байдалд нөлөөлж буй талаар хэвлэлийнхэн мэдээлсээр байна. Улс орон бүр энэхүү хүндрэлийг өөр өөрийнхөөрөө туулж буй.

бө

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ үндэсний үйлдвэрлэл, томоохон корпорациудаа дэмжиж, гадагш урссан  мөнгөний урсгалыг сааруулан, дотоодын эргэлтийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлсэн нь амжилтанд хүрсэн.

бө

Н.Гэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
tegeed putin xariud ni yu xelsiin yamar ur dund xursiin uulzaad todorxoi bichixgui yumuu.
2014-05-27
зочин:
сүүлээсээ 2 дахь хүний бичсэн сэтгэгдэлийг уншмаарсан даа
2014-05-27
lombo:
nuguu hyatadtai hamtarch nuurs hiijuuleh tosol ingeed budaa yu?
2014-05-26
гэрэл та боловсор!!!:
монголчууд нутгаа уурээд нуух юм шиг хэзээ ч тэнэгтэх ард тумэн биш !!!!! ингэж муухай монголчуудаа гутаах юм бичих эрх чамд байхгуй шуу!! зугээр л алтанхуяг еренхий сайдад еер аргаар долигно л доо, ( би монгол улсынхаа тер, засгийг буруу юм хийж байсан ч гадаадад емеерне) !!!!!!!гадаад орнуудтай харилцах талаар амны салай нь арилаагуй бегеед, туухээ угуйсгэдэг жудаггуй зарим нэг хумуус еерсдийгее довийлгэх гэж мунхагтаж байгаад унэнд гуйцэгдэж байгааг ч харж л байна. дотооддоо хуц ульдаа хурч зодолд, хамаа алга. харин гадны ямар ч улсын талаар бид бугдээрээ нэг л угээр дуугарч сурах хэрэгтэй. тэгэхгуйгээс болоод бид маш их алдаж байгаагаа уунээс хойш гаргахгуй байхыг хатуу мердех естой. энэ уг бол ялангуяа бидний егсен улс терч нэр зуугч нарт онцгой хамаарна!!!
2014-05-26
зочин:
"найрсаг инээхээс өөр" гээд л өмнөх үеэ муулах юм даа. тэр инээдний хүчинд монгол улс оршин тогтносон юм биш үү? монголын төлөө бүхнээ зориулсан "инээмтгий хүмүүс" болох маршал чойбалсан, цэдэнбал, зху-ын хуучин удирдагч сталин, брежнев зэрэг аугаа хүмүүсийн гавьяаг битгий ингэж байгаа чээ н. гэрэл гуай.
2014-05-26
ynshigch:
suuliin 2 setgegdliig yaagaad hasaa we
2014-05-26
ynshigch:
aya tal zasch byaldyychlan bichdeg haa* yanziin setguulch we,moskwagaas bolj amidral myydsan gej hashgirdagaas bolj manai asyydliig oligtoi huleej awahgui baigaa shuu dee.ter hiin hooloi holyyr ungursunduu ch yaahaw,bid tuunguigeer amidarch chadna
2014-05-26
zochin:
oros hytad 2 iig yaj gomdoosniig naaduul chini yu gej martrhav gehdee uurlahguigeer huurhun argalhaa medne dee
2014-05-26
хожимдсон асуудал:
с.баяр н.энхбаяргүйгээр оростой асуудлыг яг шийдэж харагдаач
2014-05-26
зочин:
хийн хоолойн зүүн маршрут аль хэдийн батлагдсан. баруун маршрут укокийн өндөрлөгөөр явагдах төлөвтөй. бид түүнийг наашлуулж чадах уу?
2014-05-26