Цагдаагийнхны хараанд өртсөн “Хонхны баяр”

img

Тавдугаар сард ихэнх их дээд болон дунд сургуулиудын оюутан, сурагчид төгсөлтийн баяр тэмдэглэдэг. Төгсөгчид анги хамт олноороо амралт зугаалгад явах зэргээр архидан согтуурдаг. Үүнээс болж зарим тохиолдолд оюутан, сурагчид болзошгүй гэмт хэрэгт холбогдох болон өртдөг.

а

Тэднийг хэрэг зөрчилд холбогдох, өртөхөөс сэргийлэн ЦЕГ болон нийслэлийн Цагдаагийн газар хамтран “Хонхны баяр” арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жилийн арга хэмжээ энэ сарын 18-нд эхэлсэн ба ирэх зургаадугаар сарын нэгний өдөр өндөрлөх юм байна. “Хонхны баяр” арга хэмжээний хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулан, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 800 гаруй аж ахуй нэгжид шалгалт хийж, хуулийн дагуу ажиллах албан мэдэгдэл хүргүүлжээ. Шалгалтын явцад зөрчил илэрсэн 31 аж ахуй нэгж, есөн иргэнд зургаан сая гаруй төгрөгийн торгууль ногдуулсан байна.

а

Түүнчлэн Улаанбаатар хотын ойр орчмын амралтын газруудад тогтмол хяналт шалгалт хийж буй аж. Одоогоор төгсөлтийн баяртай холбоотой ноцтой хэрэг зөрчил гараагүй байгаа тухай мэдээллээ. Мөн ЕБС-ийн сурагчдыг төгсөлтийн баяр тэмдэглэхгүй байхыг уриалсан юм.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zocnin :
gadaadad 5-6 hyn l boognorood ehelbel tsagdaa ior orcnim ni zogsood eheldeg .tyyncnilen zarim neg yndestnii bayar yosloliin yer zaawal zoolttoi yum shig hed heden tsagdaa bhaas gadna nisdeg tergeer ergyyl bnga yawj bdag , ene ni mash zow eldew ersdel ter haldlagaas irgedee anhaarcn bgaa herg yum . iim bh yostoi mongold cn bas...
2014-05-27
zaaaaa d:
deed surguuli tugssun zaluusiig temdeglej bolohgui gj heleegui bna shdee. honhnii bayariin arhi ni garagui gostuu malaa
2014-05-26
zaaaaa:
deed surguuli togsoj bgaa zaluus temdeglelgui yaadiin bolid oooo haaj booh gej bhiimaaa
2014-05-26