Британийн дарвуулт онгоцны дөрвөн гишүүн сураггүй болжээ
Их Британийн далбаатай “Cheeki Rafiki” нэртэй дарвуулт хөлөг онгоц өчигдөр 22.00 цагийн үед АНУ-ын Массачусеттсийн эргээс 1000 миллийн зайд олдсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Онгоц хөмөрч, доод хэсгээрээ эвдэрсэн байдал байхад нь Массачусеттсийн эргийн хамгаалагч нар олжээ. “Cheeki Rafiki” хөлөг багийн дөрвөн гишүүнтэй Атлантын далайд гарсан бөгөөд Эндрью Бриджээр ахлуулсан гишүүд бүгд сураггүй болж, холбоо тасарсан тухай “www.dailymail.co.uk” онцлов. АНУ-ын эргийн хамгаалалтын албаныхан Их Британийн тэнгисийн хүчний 20 гаруй аврагчтай хамтран багийн дөрвөн гишүүнийг хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Багийн гишүүдийн гэр бүл болон найз нөхөд Лондон хотын төвд цугларчээ.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ