Египетэд Ерөнхийлөгчийн сонгууль эхлэв

img

Египет улсын Ерөнхийлөгчийн сонгууль өглөөний 08.00 цагаас орон даяар эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус улсын СЕХ-ны мэдээлж буйгаар сонгуулийн насны 54 сая сонгогч байгаа аж. Орон даяар нийт 13899 санал хураалтын байр бэлдсэн бөгөөд сонгуулийн үйл явцад 16 мянган хүн ажиглалт хийх гэнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд аль нэг нэр дэвшигч 50-аас дээш хувийн санал авч чадаагүй нөхцөлд хоёрдугаар шатны сонгууль ирэх зургаадугаар сарын 16-17-ны өдрүүдэд болно. Египетийн түр Засгийн газраас энэ сарын 15-19-ны хооронд гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авч дууссан аж. Ерөнхийлөгчийн төлөө Египетийн Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, генерал Абдул Фаттах Сиси болон Социалист Хамдин Саббах гэсэн хоёр нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.

ө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ