Б.Бямбасайхан: Төрийнхөн бизнесийн хурдыг гүйцэхгүй байна

img

Эдүгээ УИХ Эдийн засгийн 100 хоногт эрчимжүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн. Засгийн газрын дэргэд Эдийн засгийн зөвлөл байгуулагдан  богино хугацаанд хүндэрсэн эдийн засгаа өөд татахаар ажиллаж байгаа билээ. Гэвч тус зөвлөл, бизнесийнхнээс үл хамаарч, ажил гацах тал анзаарагсан байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар 12 хуулийн төсөл хэлэлцсэний ес нь эдийн засаг, хөрөнгө оруулалт, татварын орчинтой холбоотой асуудал байжээ. Гэвч зарим хуулийн төсөл хуралдааны ирц бүрдээгүйгээс хойшилсон байна. Тиймээс Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан "Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн хурд болоод төрийн ажил хоёр  хоорондоо зөрчилддөг. Бизнесийнхэн асуудлаа аль болох хурдан шийдээд явахыг хүсдэг. Гэтэл өнөөдөр төрийн үйл ажиллагааны хурд зарим тохиолдолд бизнесийн хурдаа гүйцэхгүй байна. Жишээлбэл, өнгөрсөн  долоо хоногт  УИХ дээр хууль хэлэлцэж байхад ирц хүрэхгүй байх асуудал гарсан байна лээ. Бизнес эрхлэгч бидний зүгээс хууль эрхзүйн орчноо хурдан сайжруулж,  УИХ-аар цаг тухайд нь хэлэлцээд батлаад яваасай гэдэг хүсэлттэй байдаг" хэмээсэн юм.  Үнэхээр ч төр, бизнес хоёр хоорондоо ажлын уялдаатай, нэгдсэн санаатай  байж өнөөдрийн хүндхэн байгаа  эдийн засгаа хөл дээр нь босгох  байх. Тиймээс төрийнхөн   бизнесийн хурдаар ажиллах болж дээ. Дээрх чин үнэн шүүмжлэлийг ч хүлээж авах биз ээ, эрхэм түшээд.

5

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganaaaaa:
ene udaa bol chi unen yrijee. uul ni chadaltai sain zaluu. amjilt
2014-05-27
зочин:
жолооч ардын хүүхэд ийм байх нь сайхан байна дандаа удам залгасан томчууд л байгаад байдаг ш дээ. томчуудын атаархал ихдээд үхэх гэж байна уу ардынханы атаархал ихдээд боох гэж бана уу аан ха ха
2014-05-26
munhtur:
joloochiin nusgai batsaan hooloigoo shahaj duugaraad ih tom baigaamaa chi * 100 honood oorchlolt garahgui bol uls toriin zombie bolohoo medjaagamu
2014-05-26
hujaa bolio chi:
muu hujaagyn * davraad bail daa chi
2014-05-26
unen ug:
yamar unen helvee yag tiim bgaa shd
2014-05-26