Л.Лагшмин: ЖДҮ эрхлэгчдэд татваргүй барааг экспорлох боломж байгаа

img

Бизнесийн дээд хэмжээний уулзалт зургадугаар сарын 19-21-нд Улаанбаатар хотноо зохиогдоно. Энэ арга хэмжээтэй холбогдуулан Монголын эдийн засгийн форумын захирал Л.Лагшминаас зарим зүйлийг тодрууллаа.

6

-Бизнесийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?

-Энэ арга хэмжээг бид ноос ноолуур, сүүний, махны, уул уурхайн зэрэг олон холбоотой хамтран зохион байгуулж байна. Уг үйл ажиллагааг зохион байгуулснаар уул уурхайгаас гадна бусад салбар руу эдийн засгаа тэлэх юм. Гадаад улсад суугаа ЭСЯ-д руу албан тоот хүргүүлж, хамтран ажиллахаар болсон. Эдийн засаг хүндэрсэн энэ үед гадаад дахь Элчин сайдын яамдтай хамтарч, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхээр сонирхож байгаа компаниудыг энэ арга хэмжээнд оролцуулах юм. Бид зөвхөн хөрөнгө оруулалтын орчныг сэргээгээд зогсохгүй, хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг тэлнэ. Монгол Улсад хийгдэж байгаа том том төслүүдийн талаар газар дээр нь танилцуулна. "Оюутолгой", "МАК", "АПУ", "ХААН хүнс" зэрэг үйлдвэрүүдтэй танилцах аялал зохион байгуулахаар төлөвлөж байна.

5

-Гадаадын хэдэн орноос бизнесмэнүүд оролцох бол?

-Одоогийн байдлаар Турк, Иордан, Энэтхэг, Герман, Итали, Испани гээд олон орноос энэ арга хэмжээнд оролцохоор бүртгүүлсэн. Өмнө нь ирж байгаагүй гадаадын компаниуд оролцоно. Энэ арга хэмжээ өргөн хүрээнд зохиогдоно.

5

-ЖДҮ цөөн ажилчидтайгаас экспортлох хэмжээнд үйлдвэрлэл нь явагддагүй. Энэ тал дээр анхаарсан уу?

-Засгийн газрын түвшинд экспортлох боломжийг олгох чиглэлээр олон гэрээ, хэлэлцээр хийгдсэн байдаг. Жишээ нь, Европын холбоо руу татваргүй барааг Монголоос экспортлох боломж байгаа. Японы Засгийн газартай хамтраад эдийн засгийнхамтын ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэлээр ажлууд хийж байна. Энэ хүрээнд хувийн хэвшлийнхэн татваргүй бараа экспортлох гэрээ хийгдсэн орнуудтай хамтрах ямар боломж байгааг хайх хэрэгтэй.

5

-Ажлын байр бий болгох тал дээр ямар ажил хийгдэх бол?

-Ажлын байрны талаар судалгаа хийж байна. Гадаад орнуудад ажлын байраа авч үлдэх тал дээр ямар арга хэмжээ авдаг талаар судална. Богино хугацаанд үүсч байгаа эдийн засгийн хүндрэлийг хэрхэн давж туулах, цалингийн санг бүрдүүлэх зэрэг нөхцөл бололцоо байгаа эсэх нь судалгааны түвшинд байгаа.

6 Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ