Х.Цагаанбаатар Монголын паражүдо бөхийн холбоог тэргүүлнэ
Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Монголын паражүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
ы
Түүний хамгийн эхэнд хийхээр төлөвлөсөн ажил нь энэ сарын 30, 31-ний өдөр болох Монголын паражүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг улсын аварга шалгаруулах тэмцээнд тамирчдаа амжилттай оролцуулах аж. Энэхүү тэмцээнд амжилттай оролцсон бөхчүүд Азийн наадам, Дэлхий аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм байна. Монголын паражүдо бөхийн холбооны шинэ тэргүүн цаашид бүх жингийн ангилалд тамирчид бэлтгэн, тив дэлхийн тэмцээнд явуулахын тулд хичээж ажиллахаа энэ үеэр илэрхийлж байв.
б
Монголын жүдо бөхийн холбооноос жүдо бөхийг бүх шатанд хөгжүүлэхээр зорьж байгаа ба тэдний нэг хэсэг нь паражүдочид билээ. Тэд саяхнаас Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн зааланд бэлтгэлээ хийдэг болжээ. Энэ нь паражүдочид холбооны ерөнхийлөгчтэйгээ ойрхон байх боломжийг бүрдүүлж өгсөн байна. МУГТ Х.Цагаанбаатар “Өөрийнхөө бэлтгэл сургуулилтын дундуур паражүдочдынхоо бэлтгэлийг харж болохгүй байгаа зүйлсийг нь хэлж, зааварлана. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй тамирчид бэлтгэлээ хийхэд заавал хүн дэргэд нь байх шаардлагатай. Тухайлбал, зарим тамирчин юм харахгүй учраас заал тойроод гүйхэд нь нэг хүн гараас хөтлөөд гүйх зэрэг асуудал гардаг. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй тамирчдынхаа сайн сайхны төлөө олон зүйл хийхийг хичээнэ” гэж ярьсан юм.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ